Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны Г зааланд болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан ажлын хэсэг байгуулсан шийдвэрийг танилцуулж, цаашид уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэж, төсөлд тодорхой асуудлыг тусгаж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлэн болгох талаар үүрэг чиглэл өглөө.