Цэс

Холбоо барих

Хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг гуравдугаар байр эзлэв

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газрын баг амжилттай оролцож, Гуравдугаар байр эзэллээ.



Энэхүү шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Монголын Нотариатчдын танхим, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Цагдаагийн ахмадын холбоо зэрэг 14 байгууллагын 60 орчим шатарчид оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.


Уг тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Алтан-Оч (ОУХМ), Г.Чулуун (Спортын мастер), Д.Ламжав (Спортын мастер) гэсэн бүрэлдэхүүнтэй оролцов.




Хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн багийн төрлөөр, швейцарь системээр долоон өрөг, талдаа 15 минутын хугацаатайгаар явагдаж, дүнгээ гаргасан юм.

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээний тэргүүн байрыг Монголын Өмгөөлөгчдийн холбоо (12 оноо), хоёрдугаар байрыг Монголын Хуульчдын холбоо (12 оноо), гуравдугаар байрыг Улсын Их Хурлын Тамгын газар (11 оноо) тус тус эзлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл