Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Төв аймгийн Батсүмбэрийн Асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг нар Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ, Бид шалгалт хийх гэж зорьсондоо бус танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хэр хэвийн явагдаж байна, Нийгмийн халамжийн хууль бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэх талаар, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар дэмжлэг, тусламж хэрэгцээтэй байгааг мэдэх зорилготой байгаа юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл