Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

       Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагаас B танхимд хуралдав.

       Ажлын хэсгийн хуралдаанд төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл болон мөнгө санхүү, эдийн засгийн хүндрэлийн талаар ярилцаж, ирэх оны мөнгөний бодлогын орчинд явагдах арга хэмжээ болон инфляц, гадаад өрийн эрсдэл ямар төсөөлөлтэй байгаа талаар холбогдох байгууллагууд танилцуулга бэлдэж, дараагийн хуралдаан дээр илтгэхээр тогтов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл