Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагаас Г танхимд хуралдав.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Сангийн яамны төлөөллүүд өмнөх хуралдаанд үүрэг болгосны дагуу мэдээлэл, танилцуулга хийлээ. Ажлын хэсгийн хуралдаанаар 2019 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн ярилцаж, санал хураан шийдэж, Байнгын хорооны хуралдаанаар оруулж шийдвэрлэхээр тогтов.