Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15.30 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, А.Бакей болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуралдаанаар ажлын дэд хэсгээс бэлтгэсэн төслийн хувилбарыг хэлэлцэн дэмжиж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн дараагийн хуралд оруулж танилцуулах чиглэл өгөв.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба