Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав.

            Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Зоригт болон холбогдох зарим яамны төрийн нарийн бичгийн дарга, албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар ярилцан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж, Байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.