УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “ПрайсуотерхаусКуперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхамууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зах зээлийн зөвлөл, олон улсын аудитын компани “ПрайсуотерхаусКуперс аудит ХХК” (PWC), Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци болон арилжааны банкны төлөөллүүд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.