Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 39 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ. Дээрх тогтоолоор Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Янгугийн Содбаатарыг томилсон юм.

Мөн “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”, “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-уудыг шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм,

зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн    холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл