Цэс

Холбоо барих

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ХУРЦЫГ ҮҮРЭГТ

АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН

БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ 

 

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр     

Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                                                                 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн     

                                                                                                                                                               Ш.Түвдэндорж  

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн Б.Хурц нь Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд гаргасан.

Хууль зүйн байнгын хороо 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн болно.

Уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг хангаж, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаанд шинэ асуудал гарч ирэх болсон тул анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Батын Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                 Д.ГАНБАТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл