Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллын зардлыг 15,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хуралд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.

            Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, О.Баасанхүү, Д.Ганбат нар оролцлоо

            Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын

            хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл