Ажлын хэсгүүдийн хуралдааны тойм
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх, экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014.11.17-ны өдрийн 13.00 цагт 334 тоот өрөөнд хуралдав.
Хуралд Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон нар оролцож, төслийн багийн гишүүд ажлын явц байдлын талаар танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүд төслийн багийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Б” танхимд хуралдав.
Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн нар дэд ажлын хэсэг байгуулах талаар ярилцаж, тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын холбогдох албан тушаалтныг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулахыг үүрэг болгов.
Ажлын хэсгүүдийн дараагийн хуралдааныг жич зарлахаар тогтов.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА