Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм /2012.11.07/

Ажлын хэсгийн хуралдааны тойм

/2012.11.07/ 

Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14,00 цагт  Төрийн ордны "А" танхимд хуралдлаа. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей даргалав.

Хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Л.Отгонбаяр нар  болон дараах албаны хүмүүс оролцлоо.

Б.Чулуунцэцэг         Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хүнсний үйлдвэрлэлийн

                                  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

Я.Хишигт                Улсын Их Хурлын Тамгын Газрын Эрх зүй, хууль     

                                  тогтоомжийн хэлтсийн зөвлөх

Д.Энхмаа                Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны  референт

 Б.Алтанцэцэг        Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын 

                                газрын ХАА-н бодлогын эрх  зүйч

Ц.Батцэцэг             Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хүнсний үйлдвэрлэлийн бодлогын  

                                хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

Ц.Баяржаргал        Зам тээврийн яамны Авто тээврийн  бодлогын хэрэгжилтийг 

                                зохицуулах хэлтсийн мэргэжилтэн

С.Эвлэгсүрэн         Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга

Б.Болорчимэг        Эрүүл мэндийн яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын 

                               бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэрэгжилтэн

Д.Оюунчимэг          Гаалийн ерөнхий газрын дэд дарга

Д.Гэрэлмаа           Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний үйлдвэр,   

                               үйлчилгээний хэлтсийн хэлтсийн дарга

 Ч.Арилдий            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн          

                               хэлтсийн дарга

Б.Амар                   Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн

                                дарга

Б.Уламбаяр           Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн

                               чанарын менежер

Д.Даваасүрэн         Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчилал, техникийн

                                зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

З.Батсүх                 Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал

С.Баярхүү              Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн 

                                дарга  

А.Амгалан             Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын

                              “Хүнсний баталгаат байдал” төслийн менежер

 

Х.Гиймаа               Олон Улсын санхүүгийн корпорацийн Хүнсний аюулгүй    

                                 байдлын зөвлөх 

Д.Жигжидмаа         Олон Улсын санхүүгийн корпорацийн төслийн удирдагч

Ж.Нарантуяа          Олон Улсын санхүүгийн корпорацийн хуулийн зөвлөх

 

Х.Жамбалмаа          Хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн холбооны  тэргүүн

 

Г.Даваадорж            Фермерүүдийн холбооны тэргүүн

 

Д.Дашянжмаа         Стандарчлал хэмжилзүйн газрын мэргэжилтэн

            Хуралдаанаар ажлын дэд хэсгийн ажиллаж гаргасан саналыг хэлэлцээд ерөнхийдөө ямар маргаантай асуудлууд байна, санал нийлж байгаа ямар асуудлууд байна энэ бүгд дээр нэг бүрчлэн ярьж зарчмын зөрүүтэй саналуудыг томьёолж ерөнхий нэг хэлбэрт орууллаа.

Мөн  хурлаар хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналыг  албан ёсоор томъёолоод Улсын Их Хурлын гишүүдийн ажлын хэсгийн хүрээнд санал хураалгахаар тогтов.

Хуралдаан 16.30 цагт өндөрлөв.

 

                                                               Тойм бэлтгэсэн:  Шинжээч  З.Оюунсүрэн

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл