Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордоны В танхимд 14.00 цагт боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин болон ажлын дэд хэсгийн гишүүнд оролцож, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлэг, бүрдүүлэлтийн дүн шинжилгээний албаны дарга А.Батхуяг танилцуулга хийв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин яам, агентлагын газар, хэлтэс, албаны дарга нар, лиценз олгодог мэргэжилтэн, гадагш чиглэсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг байцаагч, томилгоо хийдэг албан тушаалтан, эрх шилжүүлж авсан төрийн бус байгууллагын албан тушаалтан нарын тоог гаргаж танилцуулах, бусад албан хаагч нарыг мэдүүлэг гаргах жагсаалтаас хасах, үүнд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг оруулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар мэдүүлэг гаргаж байгаа төрийн албан хаагч нарыг багасгах нь зөв, мэдүүлэг авч байгаа маягтууд нь ихээхэн хүнд сурталтай байдаг, оновчтой зөв шийдлээ олоогүй тул авсан зээл, хөрөнгийн хөдөлгөөнийг яаж мэдүүлэх нь тодорхой бус байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг өөрчлөх, боловсронгуй болгох тал дээр Авлигатай тэмцэх газарт Байнгын хорооны тогтоолоор даалгавар өгөх саналыг тус тус илэрхийлж байлаа.

Ажлын дэд хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын 3 саналаар санал хураалт явуулж санал нэгтэй дэмжлээ.

Тойм бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл