Цэс

Холбоо барих

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2014 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

          Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15.00-16.30 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.

          Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Д.Ганбат, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нарын ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Ажлын дэд хэсгийн бэлтгэсэн найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураав.


Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Б.Батчимэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл