Цэс

Холбоо барих

Газрын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.01.03/

Газрын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.01.03/
Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 11 цагт Төрийн ордны Б танхимд хуралдав. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, А.Бакей, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Ц.Цолмон, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа, Уул, уурхайн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг эзэмшүүлэх асуудал, Ашигт малтмал, газрын тос эрэх, хайх зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэрийг хэн гаргах зэрэг маргаантай асуудлуудыг хэлэлцэж санал хураалгасан болно.
Ажлын хэсгийн гишүүдээр хэлэлцүүлэх бусад асуудлуудыг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.
Хуралдаан 14.30 цагт өндөрлөв.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл