Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ            

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн Байнгын хорооны тогтоолыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлэх үүргийг өглөө.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл