Цэс

Холбоо барих

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны “Г” танхимд боллоо.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан ажлын дэд хэсгийн хуралдааныг удирдаж, хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын тасгийн дарга С.Дорждэрэм, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар, “Нейшнл даатгал” ХХК-ийн дэд захирал Б.Энхтунгалаг, Байнгын хорооны Ажлын албаны референт М.Отгон нар оролцов.

Ажлын дэд хэсгээс гаргасан бодлогын төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг ажлын дэд хэсгийн гишүүд нэгбүрчлэн хэлэлцэж, шинэчлэн сайжруулсан саналыг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар боллоо.Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар бодлогын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан санал тус бүр дээр ярилцаж, бодлогын төсөлд тусгалаа.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд ахмад настнуудаас тэтгэврийн шинэчлэлийн талаар ирүүлсэн санал хүсэлтийг бодлогын төсөлд хэрхэн тусгах талаар гишүүд харилцан ярилцав.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 18.20 цагт өндөрлөлөө.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл