Цэс

Холбоо барих

Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах чиглэлээр уулзалт, зөвлөгөөн болов

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар өнөөдөр (2018.06.15) Төрийн ордонд орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо.


Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нээж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар үг хэлэв.

Дараа нь “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо сэдвээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, орон нутгийн хөгжил, төсөв санхүү сэдвээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоо сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг нар илтгэл тавилаа.


Энэхүү уулзалт, зөвлөгөөн өндөрлөсний дараа оролцогч эмэгтэйчүүд Улаанбаатарын үндэсний үйлдвэрүүдээр орж танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл