УлсынИх Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.13) хуралдаан10 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлынгишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжлээ
Байнгынхорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын ИхХурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасны дагуу Улсын ИхХурлын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар танилцуулсан юм.
УлсынИх Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын ИхХурлын даргад хандаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэнбайна. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 42дугаар тойргоос сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Миний биеУлсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэнөөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна”хэмээн хүсэлтдээ дурдсаныг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулангишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгыгөөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжих санал хураалтявуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувьнь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаандоруулахаар тогтлоо.
Дэгийн тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримталыгхэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны энэ өдрийнхуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан МонголУлсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийнүзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүнД.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнбусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыгхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа хуулийнтөслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганыхуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагууявагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүйУлсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгынхороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулахболлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүндногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон,бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсангэж төсөл санаачлагчид үзэж байгаа.
Иймээс Улсын Их Хурлын чуулганыхуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэхшалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөнтохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохзорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөл нь гурванзүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаасугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаантасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлагахүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Мөн уг хуулийнтөсөлтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг танилцуулсан юм.
Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар УлсынИх Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирцсайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүн ньхууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаагагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээбусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх эрх зүйн боломжтойболно. Түүнчлэн чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэнирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээсгадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайнээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийгэгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэйхолбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулан Улсын ИхХурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриаилэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн 91.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүнС.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өргөн мэдүүлсэнМонголУлсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийнтөслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыгхэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагч гишүүдийгтөлөөлж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.
Улсын Их Хурлын хуультогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үрдүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн.Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш угхуульд нийтдээ 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Улсын Их Хурлын 2016 оны 07дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийнтухай” 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт,өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэнийдагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулахтөслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлдхууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыгилүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийнүеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл хуралдаан даргалагчаас нэмэлтхугацаа өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албантушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхчиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахинзөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаасгаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлжбайгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгаварболгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх,хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацаагдуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыгсайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуралдааны ирцэдбүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийндавхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахимтоолуурыг ашиглахаар тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулахнэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэнхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй заримасуудлыг, тухайлбал Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийгнэг, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам, Байнгын хороодын гишүүдийн ирц,санал хураалт явуулах босгыг тогтоох, нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийнсанал асуулгаар хэлэлцэх дэгийг журмыг тодруулах зэрэг асуудлыг тусгасангэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хуультогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэжтодорхой үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлаганэмэгдэх, олон нийт сонгосон гишүнийхээ чуулганд оролцсон байдал, ирцийнмэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ, улмаар хууль тогтоомжийн чанар сайжрах,тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзэж байгаагонцолсон юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалынталаарх төсөл санаачлагчийн итгэлтэй холбогдуулагн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатасуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төслийг дэмжиж буйгаахэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлболовсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулахнэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанэнэ талаар мэдээлэл хийсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2017 оны 05дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийгүндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлболовсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий” ажлынхэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан 27 хүнийбүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:
1. Ажлынхэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийншийдвэрээр төслийн сэдэв тус бүрт хамаарах төслийг боловсруулах үүрэг бүхий 5ажлын дэд хэсэг байгуулж, дэд хэсгүүд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дүншинжилгээ, дүгнэлт хийж, гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээнийбайгууллагуудтай хамтран ажиллаж, 5 бүлэг асуудлаар нийт 22 заалт бүхий Үндсэнхуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, 2017оны 05 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргад танилцуулжээ.
2. УлсынИх Хурлын даргад танилцуулсан 22 заалт бүхий төслийг Монгол Улсын Их Хурлын 2017оны 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэлажлыг хангасан. Тухайлбал, УлсынИх Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл,лавлагааны албанаас хийсэн 86 харьцуулсан судалгаанаас төслийн зүйл, заалт бүр холбогдох судалгааг түүвэрлэн эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийнтөслийн тайлбар”-ыг боловсруулан боть хэлбэрээр хэвлүүлсний зэрэгцээ холбогдохсургалт, хэлэлцүүлгийн материалыг боловсруулан сургагч багш нарыг бэлтгэжээ.
3. 2017 оны 7-10 дугаар сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийнхэмжээнд нийт 68удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584.832 саналыг хүлээн авсан байна.
4. Иргэдээсирүүлсэн саналд ангилал, дүн шинжилгээ хийж, хамгийн өндөр давтамжтай гарсаниргэдийн саналд үндэслэн төслийг дахин боловсруулжээ. Мөн төслийг Улсын ИхХурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудал, цагалбар, төлөвлөгөө, ажлын болон дэдхэсгийн ажил, үүргийн хуваарь, хэлэлцүүлгийн шалгах хуудсыг боловсруулж,хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж ажилласан байна. Түүнчлэн Хууль тогтоомжийнтухай хуульд заасны дагуу төслийн үр нөлөөний үнэлгээг төслийн зорилт тусбүрээр үнэлэн 100 хуудас тайлан боловсруулжээ.
5. Ажлынхэсэг төслийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хурал дахь МАН-ынбүлэгт танилцуулж, бүлгийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэн 7чиглэл (зорилго)-ээр 28 заалт бүхий төслийг дахин боловсруулжээ. Ингэхдээ 28заалтаас 11 заалтыг тус бүр гурван хувилбартайгаар боловсруулсан байна.
6. Ажлынхэсэг төслийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МАН-ын бүлэгт дахин танилцуулж,эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах ажлын дэд хэсэг”-ийг байгуулсанбөгөөд 04 сарын 30-наас 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллан 53 заалтбүхий төслийн хувилбарыг санал болгожээ. Үүний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүдээсбүрдсэн дэд хэсгүүд байгуулан төслийнхолбогдох зүйлүүд дээр ажиллан, саналаа нэгтгэж, Ардын Их Хурлын депутат,УБХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэнхуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёоллыг бэлтгэх, үр нөлөөнийүнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг” байгуулж, төслийн томьёолол дээражилласан байна. Тус ажлын дэд хэсэг 18 удаагийн хуралдаанаар төслийнхувилбарууд дээр ажиллаж, 12 удаагийн засварласан хувилбар бэлтгэж гаргажээ.
7. Ажлынхэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АН-ын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалтбүхий төслийг танилцуулж, АН-ын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан байна.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулахнэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдадтанилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдохсудалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүрт нь тусгаж, олоннийтэд ойлгомжтой, энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсанхувилбарыг тус тус боловсруулаад байгаа.
Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухайхуульд заасны дагуу холбогдох 7 байгууллагад төслийг хүргүүлж, саналыг нь авахааражиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульдоруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгхуульд заасны дагуу 7 байгууллагаас саналыг нь хүлээн авсны дараа “МонголУлсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөнмэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийнкомисс” байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгааг Ажлын хэсгийнахлагч мэдээлэлдээ дурдлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзанданнар Ажлын хэсгийн ахлагч болон хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгээс асуултасууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.