Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн эмч нартай хамтран иргэдийг шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамрууллаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч нартай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаараа өнөөдөр (2018.07.30) мэдээлэл өглөө.


26 эмч 14 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад ажиллаж, 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан шатны тусламж, эмчилгээ, зөвлөгөөг хүргэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Хил хязгааргүй  эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллага манай улсад 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ үйл ажиллагаандаа хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус байгууллага зарцуулсан байдаг.  Өмнө нь Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Төв зэрэг аймагт ажилласан. Ирэх жил мөн зарим аймаг, сумдад ажиллуулахаар ярилцаж байна гэлээ.


Энэ үеэр “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч “Эцэг эхчүүд шүдээ яаж угаах талаар хүүхэддээ зөвлөдөггүй нь хүүхдийн шүд өвчлөх суурь шалтгаан болдог. Хүүхдэд бичиж сурахыг заадагтай адил шүдээ яаж угаахыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие дааж угааж чаддаг болох хүртэл асран хамгаалагч нь угааж өгөх нь зүйтэй” хэмээв.

Мөн, ХБНГУ-д 0-18 насны хүүхдийн  шүд, амны хөндийг эрүүл байлгах нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг байдаг бөгөөд эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг энэ насныханд тогтмол хүргэдэг. Мөн шүдний цооролтоос хамгаалах сайн чанарын түрхлэгийг 0-18 нас хүртэлх насны бүх хүүхдийн шүдэнд түрхдэг” хэмээн ярив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл