2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15.30 цагаас 334 тоот өрөөнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан Гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Сумъяабазар, гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Болор нар болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан захирамж болон мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулж, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл сонсож, асууж тодруулга авлаа.
Ажлын хэсгийн ахлагч дэд ажлын хэсэг байгуулах тухай шийдвэрийн төслийг танилцуулж, цаашид гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах талаар судалж, мэдээлэл бэлтгэх үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг жич зарлахыг мэдэгдлээ.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.