Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпорацийн төлөөлөгчидтэй уулзав.


Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилж буй Актив удирдлагын тухай хуулийн төсөлд БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпораци нь зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй юм байна.

Уулзалтаар талууд Монгол Улсад Актив удирдлагын компани байгуулах тухай болон Актив удирдлагын тухай хуулийн төслийн талаар санал солилцсон.


Энэхүү хуулийн төсөл батлагдвал чанаргүй зээлийн хэмжэ буурч, санхүүгийн тогтвортой байдал хангагдана гэсэн хүлээлт байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл