“Гарц” сэдэвт эдийн засагчдын зөвлөлдөх уулзалт болов.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний стратегийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Эдийн засагчдын зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэг” 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болов.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ж.Батсуурь, С.Оюун, Д.Зоригт, С.Одонтуяа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан болон төрийн, төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаач, эдийн засагчдын төлөөллүүд оролцов.
“2015 оны Улсын төсвийн тухай хуулийн талаарх судалгаа, дүгнэлт”, “Мөнгөний бодлого”, “Монгол дахь макро эдийн засгийн эрсдэл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, зөвлөмж гаргав.
Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны референт Д.Цэцэгмаа