Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

“МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ

ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

1.МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР:


Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2017 оны жилийн эцсийн байдлаар 7,958.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 29.3 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 9,017.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.2 хувь болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,742.5  тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байна. Нийт орлого ба тусламжийн дүнд нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 91.4 хувийг, Тогтворжуулалтын сангийн орлого 4.1 хувийг, Ирээдүйн өв сангийн орлого 4.5 хувийг тус тус эзэлж байна.

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн: 2017 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,274.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр буюу 8.1 хувиар илүү биелсэн бол өмнөх оны гүйцэтгэлээс 1,439.9 тэрбум төгрөг буюу 19.8 хувиар өссөн байна.

Тайлант онд татварын орлогын бүрдүүлэлт 6,315.1 тэрбум төгрөгт хүрч, нийт тэнцвэржүүлсэн орлогын 86.8 хувийг бүрдүүлж, төлөвлөсөн орлогоос 10.4 хувиар буюу 597.4 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 959.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 6.3 тэрбум төгрөгөөр тасарч, 99.3 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл:


Нэгдсэн төсвийн зарлага санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2017 онд 9,017.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 477.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл:

/тэрбум төгрөг/


Нэгдсэн төсвийн тэнцэл: Монгол Улсын 2017 оны тэнцвэржүүлсэн тэнцлийг 2,810.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу 1,068.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 2.1 дахин буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувийг эзэлж байна. 

Үүнийг төсвийн бүтцээр харуулбал:


Тайлант онд төлөвлөснөөс улсын төсвийн алдагдал 727.3 тэрбум төгрөгөөр буурч, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тэнцлийн ашиг  92.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орон нутгийн төсвийг 248.0 тэрбум төгрөгийн алдагдалтай төлөвлөснөөс 0.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,068.1 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.

Нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2017 онд 6,589.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт  цаас арилжаалж, 2,229.6 тэрбум төгрөгийн гадаад зээл авч, Тогтворжуулалтын сангаас 572.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сангаас 160.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Ирээдүйн өв сангийн 196.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, өмч хувьчлалын орлого 22.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22,751.6 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувь болж байгаа бөгөөд нийт өрийн 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг Засгийн газрын гадаад зээл, үнэт цаас, 7.3 хувийг Засгийн газрын баталгаатай зээллэг эзэлж байна.

Хууль, эрх зүйн хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл