Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014.10.20-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагт “Б” танхимд хуралдлаа. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, гишүүн Ц.Нямдорж, А.Тлейхан, Ц.Даваасүрэн, Ц.Цолмон нар оролцов.

Хүн ам, нийгмийн хамгааллын сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Эрдэнэ Засгийн газрын зарим сайд нарыг томилсны дараагаар энэ асуудлыг хэлэлцүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, Ажлын хэсгийн хуралдааныг түр хугацаагаар хойшлуулав.

Тойм бэлтгэсэн:

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл