Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг ‘’ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2023 оны VII дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.
Сэтгүүлийн энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлэх тул эрдэмтэн, судлаачид та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлд тавигдах нийтлэг шаардлага:
- өгүүллийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал, хураангуй нь монгол, англи хэлээр байх;
- зохиогчийн зураг (300-аас доошгүй нягтаршилтай, .dpi, .jpj, .psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;
- бүтээлийг MS Word программаар, үндсэн бичвэрийг Arial, 11pt, мөр хоорондын зай 1(single), эшлэл, зүүлтийг Arial, 10pt, мөр хоорондын зай 1(single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлэх;
- өгүүлэл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй байх;
- зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
- эшлэл, зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн, зүй бус хэллэг ашиглаагүй байх.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор
Бүтээлд тавигдах тусгай шаардлага болон холбогдох журмыг ЭНД дарж үзнэ үү.
Бүтээлийг [email protected] цахим хаягаар илгээнэ үү. Утас: 262520, 95953113
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
СЭТГҮҮЛИЙН АЖЛЫН АЛБА