Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ажлын хэсгээс “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээ нь эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг дэмжих үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тул асуумж бөглөх, цахим хэлэлцүүлэгт бүртгүүлэхийг уриалж байна.
Асуумжийн үр дүнг цахим хэлэлцүүлэгт танилцуулан, улмаар эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр төр, засгийн бодлого шийдвэрт тусгах чухал ач холбогдолтой юм.
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим асуумжийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны дотор бөглөнө үү.
https://forms.gle/89BkiEX8hLsGqomy7
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” цахим хэлэлцүүлгийн бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 06 хүртэл явагдана.
Мөн d.parliament.mn цахим хуудсаар асуумж бөглөж, цахим хэлэлцүүлэгт бүртгүүлэх боломжтой.
Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгдэж, энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4%, төмрийн дутал 29,4%, цус багадалт 21,4% байна.
Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2000 оноос 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэдэг байна.