Цэс

Холбоо барих

Парламентын хяналт шалгалтын асуудлаарх туршлага солилцох арга хэмжээ бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх уулзалтаар үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаарх туршлага солилцох арга хэмжээ энэ сарын 03-ны өдрөөс Улаанбаатар хотноо эхэлсэн билээ.


Уг арга хэмжээ өнөөдөр (2023.09.06) Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж буй туршлагын талаар болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн 2022 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээнд зөвлөмж өгч, санал солилцох уулзалтаар үргэлжиллээ.



Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны референт Ц.Элбэгзаяа, тус газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн референт С.Тэгшжаргал нар танилцуулга, мэдээлэл хийсэн юм. Мөн Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, тус хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар өөрийн улсын парламентын Хяналтын хорооны туршлагаас хуваалцав.



Парламентын хяналт шалгалтын асуудлаарх туршлага солилцох арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл