Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.08.28-2023.09.02)

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад энэ сарын 01-нээс 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийсэн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа. 2023.09.02 https://www.parliament.mn/nn/30841/


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Их сургуулийн 81 дэх хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, Дээд боловсролын тухай хуульд их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд судалгааны их сургуулийн үндсэн зорилго нь шинэ мэдлэг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулах, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх явдал гэдгийг онцлов. 2023.09.01 https://www.parliament.mn/nn/30835/


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо харилцан нийлүүлэх, мөн соёл, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2023.09.01 https://www.parliament.mn/nn/30836/


Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. 2023.08.31 https://www.parliament.mn/nn/30832/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд ажиллаж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгөв. 2023.08.30 https://www.parliament.mn/nn/30829/


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.08.30  https://www.parliament.mn/nn/30828/


“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар даргална. 2023.08.29 https://www.parliament.mn/nn/30827/


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 2023.08.28 https://www.parliament.mn/nn/30825/


 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл