Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны товч мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны товч мэдээ

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15.30 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.

Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат нар болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан БХ-ны тогтоол болон мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Замын-Үүд, Цагааннуур, Алтанбулаг эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл сонсож, асууж тодруулга авлаа.

Ажлын хэсгийн ахлагч дэд ажлын хэсэгт УИХ-ын Тамгын газрын хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албанаас гаргасан зөвлөмжид тусгасан саналуудыг анхаарах, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлсэн саналуудыг тоймлон судалж саналын томъёолол бэлтгэхдээ тэдгээрийг тусгах, Засгийн газрын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн төслийн зүйл заалтыг уялдуулах, уг хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодооор хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, чөлөөт бүсийн чиглэлээрх бусад орнуудын туршлага, эрх зүйн орчны харьцуулсан судалгааг гаргаж нэгтгэх зэрэг үүрэг, чиглэлүүдийг өглөө.

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагаас “Г” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан болов.

Уг ажлын хэсгийн хуралдаанаар БХ-ны тогтоол болон мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулж, ажлын дэд хэсэгт зарим тодорхой чиглэлүүдээр үүрэг өгч, ажлын хэсгийн дараагийн хуралдааныг жич зарлахыг мэдэгдлээ.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл