УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 20 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 45 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 10 тогтоол, Байнгын хорооны зургаан тогтоолын төсөл, яам, харьяа байгууллагын нэг тайлан хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар
Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу.
Хяналт, шалгалтын ажлын талаар
Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
Бусад ажлын талаар
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын орлогч захирал Томас Хелблин, Ази номхон далайн газрын Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, Монгол дахь суурин төлөөлөгч Согхён Юнь болон Олон Улсын Валютын Сангаас шинээр томилогдон ирж буй суурин төлөөлөгч Тигран Погосян нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга зам, Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй холбогдох хуулийн төслүүдийн талаар санал солилцсон юм.
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын 55 төсөл, Байнгын хорооны 27 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 10 танилцуулга, 4 мэдээ мэдээлэл, 3 байгууллагын тайланг иргэд, олон нийтээс санал авах D.Parliament.mn цахим системд байршуулсан.
Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Мөн “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО