Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааныг үзэж, сурын талбай, шагайн асраар зочиллоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үзэж сонирхлоо. 


Соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүүлж, төрийн наадамд торгон жолоогоо мандуулсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Их насны морьдын уралдааны түрүү магнайгаар тодорсон Хөвсгөл аймгийн Галт сумын алдарт уяач Б.Отгонсэлэнгийн галаар зочлов. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочилж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ. 







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл