Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр ( 2023.07.11) Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож,  баяр наадмын нээлтийг үзэж сонирхлоо.

 

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах МҮОНТ болон Монгол телевизийн шууд эфирт зочилж, наадамчин олонд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, ярилцлага өглөө.

 

Тэрбээр, “Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Монгол хүн амны билгээр гэдэг. Хүннү гүрнээс өмнө Монгол наадам цэргийн гурван эрдэм гэсэн нэртэйгээр анх үүсэн бий болоод  төрт ёсоо тэмдэглэж байсан түүхэн уламжлалыг архивын судалгаа нотолдог. Монголчууд бид төрт ёсны уламжлалтай, төрт ёсоо дээдэлдэг ард түмэн. Есөн цагаан сүлд бол өөрийн гэсэн бэлгэдэлтэй, өөрийн гэсэн амин сүнстэй. Есөн цагаан сүлдээ залахад огшдоггүй  Монгол хүн гэж үгүй. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь  баяр наадмын өмнөхөн  Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдаж, энэ үеэр олон гадны зочид, төлөөлөгчид ирлээ. Монгол наадмаар бахархаж байна хэмээн онцлон тэмдэглэв.

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудын ач холбогдлын талаар товч дурдлаа.  Мэдээлэл ил тод болж, ард түмэн шүүмжлэн хэлэлцдэг боллоо. Энэ нь ардчилал хөгжиж байгаагийн тод жишээ болж байна хэмээгээд эвийг хичээсэн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олонтой мэндчилэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл