Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.06) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 35 минутад эхэлж, "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын  бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийн 1.4 дэх хэсэгт “20 сая тонн хүртэлх” гэснийг “20 сая тонноос доошгүй” гэж өөрчлөх санал гаргав. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Т.Энхтүвшин гишүүний гаргасан болон Ц.Цэрэнпунцаг гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл