Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад айлчлах гэж байна. Энэхүү айлчлалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
2023.06.26 https://www.parliament.mn/nn/30583/
“Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага ба төлөвлөлт-төсөвлөлт” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт үр дүнд суурилсан бодлого, төсвийн уялдааг хангах чиглэлээр ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, асуудал хариуцсан хэлтсийн албан хаагчид оролцов. 2023.06.26 https://www.parliament.mn/nn/30589/
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчидтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнийг УИХ-ын Тамгын газар “Тэнгэр” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулсан юм. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30586/
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30588/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсголын товыг тогтоов. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30585/
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30590/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, "Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30587/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Чингис Хаан, Капитал банкуудын авлага барагдуулах ажлын мэдээллийг сонсов. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30593/
Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ. 2023.06.27 https://www.parliament.mn/nn/30594/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. 2023.06.28 https://www.parliament.mn/nn/30601/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.06.28 https://www.parliament.mn/nn/30600/
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.06.28 https://www.parliament.mn/nn/30609/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.06.28 https://www.parliament.mn/nn/30610/
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 2023.06.28 https://www.parliament.mn/nn/30613/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.29-ний үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. 2023.06.29 https://www.parliament.mn/nn/30616/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. 2023.06.29 https://www.parliament.mn/nn/30615/
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны үр дүнд энэ удаагийн өндөр түвшний айлчлалыг зохион байгуулахаар болсныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингх онцолж байна.
2023.06.29 https://www.parliament.mn/nn/30617/
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 24 дэх дугаарт Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолуудыг нийтэллээ.
2023.06.29 https://www.parliament.mn/nn/30618/
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Парламентын номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор ирсэн Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын холбооны төлөөлөл, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” сурагчидтай уулзлаа. 2023.06.29 https://www.parliament.mn/nn/30620/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2023.06.29 https://www.parliament.mn/nn/30621/
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн учир Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30625/
Олон улсын парламентын өдөр 2023.06.30-нд тохиосонтой холбогдуулж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга мэндчилгээ дэвшүүлэхдээ “Ардчиллыг бэхжүүлэхийн тулд ардчиллын гол байгууламж болох парламент нь хүчирхэг, ил тод, хариуцлагатай төлөөллийг хангасан байх нь зүй ёсны шаардлага болж байна. Олон улсын парламентын өдрөөр дэлхийн парламентууд ард түмнийг төлөөлөх чиг үүргээ илүү сайжруулах, нийгмийн хөгжил, цаг үеийнхээ шаардлагыг мэдэрч, хөл нийлүүлэн алхах зэрэг үндсэн зорилгуудынхаа хүрээнд хүрсэн ахиц дэвшлүүдээ үнэлж дүгнэж байна” хэмээв. 2023.06.30 https://www.parliament.mn/nn/30626/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2023.06.30 https://www.parliament.mn/nn/30627/
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар манай улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзав. 2023.06.30 https://www.parliament.mn/nn/30628/
Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болж, хөтөлбөрт оролцогчид батламжаа гардлаа.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30629/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав. Мөн энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30630/
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30633/
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бираме Диоп-ийг хүлээн авч уулзлаа.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30634/
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав.
2023.06.30 https://www.parliament.mn/nn/30635/
Улсын Их Хурлын чуулганы 2023.06.30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Дээд, дунд, мэргэжлийн болон сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцлээ. 2023.06.30 https://www.parliament.mn/nn/30636/