Цэс

Холбоо барих

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 01/11153 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

-       Намсрайн Батзориг                                                     

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-267155, 51-262727 утсаар болон [email protected] хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.

    

                 

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл