Цэс

Холбоо барих

УИХ Энэ долоо хоногт: 2023.06.12-2023.06.18

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2023.06.12 https://www.parliament.mn/nn/30315/


НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ. Тэрбээр  УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. 2023.06.12 https://www.parliament.mn/nn/30317/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор ирсэн Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.06.12 https://www.parliament.mn/nn/30318/



Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна… (УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын талаар ярилцлага өгөв). 2023.06.12 https://www.parliament.mn/nn/30321/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бан Ги Мун” сангийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэмсэг ноён Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2023.06.12 https://www.parliament.mn/nn/30322/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн  Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.06.12 https://www.parliament.mn/nn/30324/


Г.Занданшатар: Монгол Улс Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна хэмээн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хуульчилсан цорын ганц улс юм…  (“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг бүрэн эхээрээ) 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30396/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжлээ. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30398/



“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэг “Алтай судлалын олон улсын чиг хандлага” хэлэлцүүлэг эхэллээ… 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30399/


Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30400/


Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт Төрийн ордонд эхэлж, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын хүндэт зочид илтгэлээ тавив.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30401/


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.13. https://www.parliament.mn/nn/30397/


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30406/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч Юн Мин Ким тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30405/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн эхний сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” сэдвээр боллоо. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30407/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30408/


Улсын Их Хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ЭМД-ын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30409/


Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл сонсов. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30415/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэг “Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30410/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгийн гуравдугаар хэсэгт залуу манлайлагчид иргэний нийгмийн асуудлаар илтгэл тавилаа.  2023.06.13 https://www.parliament.mn/nn/30412/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлэг “Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30411/


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30413/


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт “Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх” сэдэвт дөрөв дэх хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30414/


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.13 https://www.parliament.mn/nn/30416/


Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр үргэлжиллээ. 2023.06.13 https://www.parliament.mn/nn/30417/


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.14 https://www.parliament.mn/nn/30419/


Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2023.06.14 https://www.parliament.mn/nn/30418/


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.14 https://www.parliament.mn/nn/30420/


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, олон улсын гэрээ, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонсон, хяналтын сонсголыг товлолоо. 2023.06.14 https://www.parliament.mn/nn/30421/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж, төрийн аудитын байгууллагын 2022 оны тайланг сонслоо.

2023.06.14 https://www.parliament.mn/nn/30422/


Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй гишүүд танилцаж, тулгамдаж буй асуудал, сорилтууд, хэрхэн шийдвэрлэн буй талаар ярилцав. 2023.06.14 https://www.parliament.mn/nn/30423/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. 2023.06.15 https://www.parliament.mn/nn/30424/


Улсын Их Хурлын чуулганы 2023.06.15-өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 2023.06.15 https://www.parliament.mn/nn/30426/


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.  2023.06.15 https://www.parliament.mn/nn/30428/


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.15 https://www.parliament.mn/nn/30430/


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг Үндэсний номын санд гардуулж өглөө. Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв. 2023.06.15 https://www.parliament.mn/nn/30434/


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийн төсөлтэй холбоотой зарим саналыг дахин хэлэлцэв.

2023.06.15 https://www.parliament.mn/nn/30435/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2023.06.15 https://www.parliament.mn/nn/30436/


Улсын Их Хурлын чуулганы 2023.06.15-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.06.15 https://www.parliament.mn/nn/30438/


Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагатай хамтран явуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтын оролцогчид Зочин илтгэгчидтэй санал солилцлоо. 2023.06.16 https://www.parliament.mn/nn/30443/


Улсын Их Хурлын чуулганы 2023.06.16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг баталлаа. 2023.06.16 https://www.parliament.mn/nn/30447/


Улсын Их Хурлын чуулганы 2023.06.16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

2023.06.16 https://www.parliament.mn/nn/30446/


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.

2023.06.15 https://www.parliament.mn/nn/30444/


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар 2023 оны 6 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. 2023.06.18 https://www.parliament.mn/nn/30448/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл