Цэс

Холбоо барих

УИХ-Энэ 7 хоногт: 2023.06.05-2023.06.11


“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. 2023.06.05 https://www.parliament.mn/nn/30269/



Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав. 2023.06.05 https://www.parliament.mn/nn/30270/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 21 дугаарын тойм. 2023.06.06 https://www.parliament.mn/nn/30272/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2023.06.06 https://www.parliament.mn/nn/30273/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Тухайлбал, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2023.06.06 https://www.parliament.mn/nn/30274/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны тайланг хэлэлцлээ. 

2023.06.06 https://www.parliament.mn/nn/30275/



Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран “Тоон мэдээллийг бодлого, шийдвэрт ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2023.06.06 https://www.parliament.mn/nn/30276/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 2023.06.06 https://www.parliament.mn/nn/30277/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

2023.06.06 https://www.parliament.mn/nn/30278/



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  2023.06.07 https://www.parliament.mn/nn/30280/



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, 2026 онд манай улсад зохион байгуулагдах Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа. 2023.06.07 https://www.parliament.mn/nn/30282/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 2023.06.07 https://www.parliament.mn/nn/30281/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсов. 2023.06.07 https://www.parliament.mn/nn/30283/



Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа. 2023.06.07 https://www.parliament.mn/nn/30284/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  2023.06.07 https://www.parliament.mn/nn/30285/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 22 дугаарын тойм… 2023.06.08 https://www.parliament.mn/nn/30286/



Улсын Их Хурын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ. 2023.06.08 https://www.parliament.mn/nn/30287/



“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт 2023 оны 6 дугаар сарын12-14-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирнэ. 2023.06.08 https://www.parliament.mn/nn/30289/



Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.06.08 https://www.parliament.mn/nn/30288/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.08-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, Протокол соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 2023.06.08 https://www.parliament.mn/nn/30290/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.  2023.06.08 https://www.parliament.mn/nn/30292/



Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ… 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30293/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30294/



Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан юм. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 06-08-ны өдрүүдэд Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллалаа. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30295/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Германы Социал демократ намын хамтарсан дарга Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30297/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.09-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30296/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцож, Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт ба түүний хэрэгжилт, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, аймаг, орон нутгийн анхан шатны удирдлагуудаас дэвшүүлж буй асуудал, түүний шийдлийн хүрээнд илтгэл танилцуулав. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30299/



Улсын Их Хурлын чуулганы 2023.06.09-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчийн үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонслоо. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30306/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бямба гаригийн зочноор уригдаж, залуу сэтгүүлчидтэй ардчиллын тухай ярилцав. 2023.06.10 https://www.parliament.mn/nn/30307/



Л.Өлзийсайхан: “Парламентын боловсрол” хөтөлбөр яг ийм клубийг, яг л ийм идэвхтэй, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг бий болгохыг зорьсонПарламентын боловсролын сурагчдын анхны клуб Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд байгуулагдлаа. 2023.06.09 https://www.parliament.mn/nn/30308/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл