Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 21 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоож, хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл хангахыг Ажлын хэсэг болон Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд тус тус даалгасан байна.  

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар  зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолууд нийтлэгдсэн байгаа тул эдгээр шийдвэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл