Цэс

Холбоо барих

УИХ-Энэ 7 хоногт: 2023.05.29-2023.06.04


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.05.29 https://www.parliament.mn/nn/30231/



    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.05.19 https://www.parliament.mn/nn/30234/




    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.05.29 https://www.parliament.mn/nn/30235/



    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатай болсон Номын баярын гурав дахь өдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан төв талбайд ажиллалаа. 33 дахь удаагийн энэхүү Номын баярт Улсын Их Хурлын Тамгын газар өөрийн асартаа Парламентын номын сангийн сан хөмрөгт байдаг Монгол Улсын 1924, 1940, 1960 оны болон шинэ Үндсэн хуулийн ховор сонин хэвлэлтүүдийг дэлгэн үзүүлж, бүх нийтийн Үндсэн хуулийн, хүний эрхийн, парламентын боловсрол, мэдлэгтэй холбоотой үйл ажиллагаа, ном товхимлыг танилцуулсан юм. 2023.05.29 https://www.parliament.mn/nn/30236/



    Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа. 2023.05.29 https://www.parliament.mn/nn/30238/



    Улсын Их Хурлын чуулганы 2023.05.30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа. 2023.05.30 https://www.parliament.mn/nn/30243/



    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2023.05.31 https://www.parliament.mn/nn/30249/




    Улсын Их Хурлын чуулганы 2023.05.31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. 2023.05.31 https://www.parliament.mn/nn/30250/



    Улсын Их Хурлын чуулганы 2023.05.31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав. 2023.05.31 https://www.parliament.mn/nn/30248/



    Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна. (Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна). 2023.05.31 https://www.parliament.mn/nn/30254/



    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.06.02 https://www.parliament.mn/nn/30260/



    Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг сэтгүүлчдийн дунд зохион байгуулж буй юм. Тус сургалтад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан “Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент” сэдвээр илтгэл тавилаа.

2023.06.04 https://www.parliament.mn/nn/30262/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл