Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.05.08-2023.05.14)


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023  оны 18 дугаарт Тогтоолын төсөл буцаах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг нийтэлсэн байна. 

2023.05.08 https://www.parliament.mn/nn/30081/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

2023.05.08 https://www.parliament.mn/nn/30082/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв. 2023.05.08 https://www.parliament.mn/nn/30083/



Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, болон биеийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. 

2023.05.08 https://www.parliament.mn/nn/30093/



Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын хуульчдын холбоо хамтран хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус сургалтын зохион байгуулалтын талаар холбогдох талууд болон сургагч багш нар хамтарсан уулзалт хийлээ. 2023.05.09 https://www.parliament.mn/nn/30086/



Улсын Их Хурлын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг нь авч байна. 2023.05.09 https://www.parliament.mn/nn/30090/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа. 2023.05.10 https://www.parliament.mn/nn/30094/



Улсын Их Хурлын гишүүд Дархан-Уул, Увс, Ховд, Өвөрхангай аймаг болон нийслэлийн зарим дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг авч байна. 

2023.05.10 https://www.parliament.mn/nn/30099/



Улсын Их Хурлын гишүүд Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь авч байна. 2023.05.11 https://www.parliament.mn/nn/30107/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийн, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь авлаа. 2023.05.11 https://www.parliament.mn/nn/30108/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзлаа.

2023.05.11 https://www.parliament.mn/nn/30109/



Улсын Их Хурлын гишүүд Говь-Алтай, Төв, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий, Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, саналыг нь авав.

2023.05.12 https://www.parliament.mn/nn/30110/



Питер Айгэни: Парламент дэргэдээ судалгааны байгууллагатай байх нь маш чухал ач холбогдолтой. 

2023.05.12 https://www.parliament.mn/nn/30120/



Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийн хамт ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелинийг хүлээн авч уулзлаа. 2023.05.12 https://www.parliament.mn/nn/30121/



Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд гишүүд тойрогтоо ажиллаж байна.

2023.05.12 https://www.parliament.mn/nn/30119/



УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар энэ сарын 12-ноос 14-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж байна. Энэ үеэр УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдын саналыг авч,тэдний үзэл бодол, байр суурийг сонсох юм. Мөн төрийн албаны шинэчлэлийн талаар уулзалтууд зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага, тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

2023.05.12 https://www.parliament.mn/nn/30123/



Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байгууллагынхаа нэрэмжит төглийн талбайд 70 мод суулгалаа. 2023.05.13 https://www.parliament.mn/nn/30124/



УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. 

2023.05.13 https://www.parliament.mn/nn/30125/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

2023.05.13 https://www.parliament.mn/nn/30126/



УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид болон Хархорин сумын иргэдтэй уулзлаа. 2023.05.13 https://www.parliament.mn/nn/30127/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл