Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 11 сарын 12 ны өдрийн 13 цагаас 15 цаг хүртэл төрийн ордны 334 тоот өрөөнд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг хуралдав. Уг хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны референт П.Тогоо болон холбогдох албаны хүмүүс оролцов.


С.Эвлэгсүрэн ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга

Э.Цацрал ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн

Ч.Бямбаа ЭМЯ-ны ДОХ-ын үндэсний хорооны ажлын албаны дарга

Ц.Содномпил Азийн хөгжлийн банкны төслийн менежер

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА



 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл