Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.05.01-2023.05.07)


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Анандбазар, Б.Бейсен, Б.Баттөмөр нар Бундестагийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ. 2023.05.01 https://www.parliament.mn/nn/30010/



Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.05.01 https://www.parliament.mn/nn/30011/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Үндэсний статистикийн хороонд ажиллаж, статистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. 2023.05.01 https://www.parliament.mn/nn/30013/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2023.05.01 https://www.parliament.mn/nn/30018/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2023.05.02 https://www.parliament.mn/nn/30017/



Мягмар гараг бүр Улсын Их Хурлаас баталсан хууль болон хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг. Энэ дагуу Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Боловсролын багц хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2023.05.02https://www.parliament.mn/nn/30020/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. Мөн Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөн, УИХ-ын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонсов. 

2023.05.02 https://www.parliament.mn/nn/30021/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 2023.05.02 https://www.parliament.mn/nn/30019/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. 2023.05.02https://www.parliament.mn/nn/30026/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаарх мэдээллийг сонслоо. 2023.05.02 https://www.parliament.mn/nn/30027/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл болон бусад таван асуудлыг хэлэлцлээ.

2023.05.02 https://www.parliament.mn/nn/30028/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 17 дахь дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Дүрэм батлах тухай, Зөвлөлийн ажиллах журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд зэрэг хууль тогтоомжуудыг нийтэлсэн байна. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30032/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа.  2023.05.03 https://www.parliament.mn/nn/30035/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүллээ. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30036/



Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30037/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30054/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

2023.05.03 https://www.parliament.mn/nn/30046/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа.

2023.05.03 https://www.parliament.mn/nn/30040/



Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах Түр хороо хуралдан, тус хорооны ажлын явцын тайланг хэлэлцлээ. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30041/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл сонсов. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30034/



Нийслэл хот болон 21 аймгийн засаг даргын тамгын газрын удирдлагууд хамрагдсан “Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал, цаг үеийн хүчин зүйлсээс шалтгаалан төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг тэмдэглэв. 

2023.05.03 https://www.parliament.mn/nn/30042/



Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30043/



Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

2023.05.03 https://www.parliament.mn/nn/30047/



Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Бүтээлч үйлс” ХК, “Урбан бизнес групп” ХХК-иудын оёдлын үйлдвэрүүдэд ажиллалаа. 2023.05.03 https://www.parliament.mn/nn/30050/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло  тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. 2023.05.04 https://www.parliament.mn/nn/30051/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ. 2023.05.04 https://www.parliament.mn/nn/30055/



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав. 2023.05.04 https://www.parliament.mn/nn/30059/



Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. 2023.05.04 https://www.parliament.mn/nn/30058/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.05.04-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулав. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 87.2 хувь, тус хуулийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 87.2 хувь тус дэмжиж, баталлаа. 

2023.05.04 https://www.parliament.mn/nn/30060/



Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллах талаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлж, холбогдох тайлбарыг өглөө. 

2023. 05. 04 https://www.parliament.mn/nn/30057/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.05.04-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  2023.05.04 https://www.parliament.mn/nn/30064/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. 2023.05.05 https://www.parliament.mn/nn/30065/



Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Ваньруйтай уулзлаа. 2023.05.05 https://www.parliament.mn/nn/30066/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. 2023.05.05 https://www.parliament.mn/nn/30069/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.05.05-ны өдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

2023.05.05 https://www.parliament.mn/nn/30071/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.05.05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. 

2023.05.05 https://www.parliament.mn/nn/30074/



Улсын Их Хурлын гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томиллоо. Улсын Их Хурлын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлнэ

2023.05.05 https://www.parliament.mn/nn/30075/



Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов.  2023.05.08 https://www.parliament.mn/nn/30077/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл