Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.03) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

 

Элчин сайд Цай Вэньруй Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр, КОВИД-19 цар тахлын дараах аялал жуулчлалын салбар дэлхий нийтэд сэргэж байгааг дурдаж, тэр дундаа 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад ирэх жуулчдын тоо ихээр нэмэгдэх хандлагатай байгааг дуулгав. Иймд хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар тодорхой саналаа илэрхийлэв.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын өндөр, дээд түвшний харилцан айлчлал эрчимжиж, харилцан ойлголцол, итгэлцэл улам гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэбрээр, 2022 онд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээний асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж, хоёр улсын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээний талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай тодорхой тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байна гэлээ.


Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад хууль тогтоох байгууллага хооронд идэвхтэй хамтран ажиллаж, илүү таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл