Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.04.24-2023.04.30)


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзлаа2023.04.24 https://www.parliament.mn/nn/29962/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. 2023.04.24 https://www.parliament.mn/nn/29969/



Монгол Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсад газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.04.24 https://www.parliament.mn/nn/29972/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

2023.04.25 https://www.parliament.mn/nn/29976/



Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөлөөс санал солилцох уулзалт зохион байгууллаа. 2023.04.25 https://www.parliament.mn/nn/29977/



Улсын Их Хурлаас үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс долоо хоног бүрийн мягмар гарагт Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа болон боловсруулагдах шатандаа явж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийдэг. Ээлжит мэдээллийн цагаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Аялал жуулчлалын тухай болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.2023.04.25 https://www.parliament.mn/nn/29978/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

2023.04.25 https://www.parliament.mn/nn/29979/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа. 2023.04.25 https://www.parliament.mn/nn/29981/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 2 сэдвийг хэлэлцэв. 2023.04.25https://www.parliament.mn/nn/29982/



Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. 2023.04.26 https://www.parliament.mn/nn/29983/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 2023.04.26 https://www.parliament.mn/nn/29986/



Улсын Их Хурлаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хэдхэн сарын өмнө болсон Зөвлөлдөх санал асуулга, түүнээс гарсан Зөвлөмжийн агуулгыг сануулж, иргэд, олон нийтээс Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэх, тэр дундаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр, Улс төрийн намын тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэн батлах, парламентын ардчилал, улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлага тавьсныг онцоллоо. 2023.04.26 https://www.parliament.mn/nn/29990/



Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар Санхүүгийн зохицуулах хороонд  ажиллав. 2023.04.26https://www.parliament.mn/nn/29991/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг бүлэг тус бүрээр нь хэлэлцлээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов. 2023.04.26 https://www.parliament.mn/nn/29985/



Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.

2023.04.26 https://www.parliament.mn/nn/29967/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 16 дахь дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ. Тус хуулиар Швейцарь Улсын Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна. https://www.parliament.mn/nn/29992/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.27-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг,  Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ.  2023.04.27 https://www.parliament.mn/nn/29993/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг хойшлуулав. Дараа нь МонголУлс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ. 2023.04.27 https://www.parliament.mn/nn/29994/



Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг “22-ын товчоо”-ны авто худалдааны цогцолборт нээлээ. 

2023.04.27 https://www.parliament.mn/nn/29997/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.28-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2023.04.28 https://www.parliament.mn/nn/30000/



Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 2023.04.28 https://www.parliament.mn/nn/30001/



Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.04.28 https://www.parliament.mn/nn/30003/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.28-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгын хариуг хэлэлцлээ. 2023.04.28 https://www.parliament.mn/nn/30005/



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл