Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт (2023.04.17-2023.04.23)


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлгийг Хэнтий аймагт зохион байгууллаа.

2023.04.17 https://www.parliament.mn/nn/29921/



Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо хаалттай хуралдлаа. 

2023.04.17 https://www.parliament.mn/nn/29920/



Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. 2023.04.18 https://www.parliament.mn/nn/29926/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг сонсов. 2023.04.18 https://www.parliament.mn/nn/29928/



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд зохион байгууллаа.

2023.04.18 https://www.parliament.mn/nn/29927/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хянан шалгах Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023.04.18 https://www.parliament.mn/nn/29929/



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв. 2023.04.18 https://www.parliament.mn/nn/29925/



Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээж байна. Энэ хүрээнд БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг нээлээ. 

2023.04.18 https://www.parliament.mn/nn/29930/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсов. 2023.04.18 https://www.parliament.mn/nn/29932/



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 15 дахь дугаарт Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэллээ. 2023.04.19 https://www.parliament.mn/nn/29935/



Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. 2023.04.19 https://www.parliament.mn/nn/29938/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 2023.04.19 https://www.parliament.mn/nn/29941/



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар цахим шилжилтийг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим шилжилтийн үйлчилгээг хүргэх ажлыг эрчимжүүлэхээр холбогдох байгууллагуудад ажиллав. 

2023.04.19 https://www.parliament.mn/nn/29942/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.

2023.04.19 https://www.parliament.mn/nn/29943/



Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2023.04.19 https://www.parliament.mn/nn/29944/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтийг сонсов. 2023.04.20 https://www.parliament.mn/nn/29947/



Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс нийгмийн мэдлэг олгох цуврал сургалтыг зохион байгуулдаг хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран “Технологи, Хүний хувийн мэдээлэл, Хүний эрхийн эрсдэл” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа. Сургалтад Тамгын газрын ажилтнууд хамрагдав. 2023.04.21 https://www.parliament.mn/nn/29950/



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3 дахь хэсгийг үндэслэн төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх горимын санал гаргаж дэмжигдсэн юм.

2023.04.21 https://www.parliament.mn/nn/29948/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.21-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав. 2023.04.21 https://www.parliament.mn/nn/29949/



Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023.04.21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ. 2023.04.21 https://www.parliament.mn/nn/29956/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл