Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.04.10 https://www.parliament.mn/nn/29864/
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2023.04.10 https://www.parliament.mn/nn/29866/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь Засгийн газар, даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн тус бүр гурван хүнээс бүрдэх юм.
2023.04.10 https://www.parliament.mn/nn/29869/
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 14 дугаарын тойм. Энэ дугаарт Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолууд, бусад хууль тогтоомжуудыг нийтэллээ.
2023.04.11 https://www.parliament.mn/nn/29873/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29874/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлгийг хойшлуулав. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29881/
“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвээр зохион байгууллаа. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29875/
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.
2023.04.11 https://www.parliament.mn/nn/29882/
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр- Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29883/
Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт "Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29887/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29886/
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, Засгийн газарт чиглэл өглөө. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29889/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Авлигатай тэмцэх газарт ажиллаж, тус хуулийн төслийн талаар санал солилцлоо. 2023.04.11 https://www.parliament.mn/nn/29890/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. 2023.04.12 https://www.parliament.mn/nn/29899/
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2023.04.12 https://www.parliament.mn/nn/29897/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023.04.12 https://www.parliament.mn/nn/29900/
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод хамтран хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсов. 2023.04.12 https://www.parliament.mn/nn/29902/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.
2023.04.12 https://www.parliament.mn/nn/29903/
Улсын Их Хурлын чуулганы 2023.04.13-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2023.04.13 https://www.parliament.mn/nn/29904/
Улсын Их Хурлын чуулганы 2023.04.13-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.
2023.04.13 https://www.parliament.mn/nn/29905/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.04.14 https://www.parliament.mn/nn/29907/
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьсантайгаа холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2023.04.14 https://www.parliament.mn/nn/29908/
Улсын Их Хурлын чуулганы 2023.04.14-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Засгийн газрын тухай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ.
2023.04.14 https://www.parliament.mn/nn/29909/
Улсын Их Хурлын чуулганы 2023.04.14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 2023.04.14 https://www.parliament.mn/nn/29910/
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт боллоо. Иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
2023.04.14 https://www.parliament.mn/nn/29912/
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газрын 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. 2023.04.14 https://www.parliament.mn/nn/29913/