Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
· төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
· зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
· зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
· Хугацаа: 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17:30 хүртэл
· Хүлээн авах хаяг: [email protected] цахим шуудангаар
· Холбоо барих утас: 51267142
Шилжүүлэн ажиллуулах сул орон тооны жагсаалт:
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаал | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | ||||
1. | Улсын Их Хурлын Тамгын газар | Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс | Ахлах зөвлөх | Гүйцэтгэх | Тэргүүн түшмэл, АА-3 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | Эрх зүй /0421/. | Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төссөн байх. | Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. |
2. | Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтэс | Зөвлөх | Гүйцэтгэх | Эрхэлсэн түшмэл, АА-4 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | Эрх зүй /0421/. | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төссөн байх. | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. | |
3. | Цахим парламент, инновацын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Хуралдааны систем хариуцсан алба | Референт | Гүйцэтгэх | Ахлах түшмэл, АА-6 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061201-061204, 0613, 0619/. | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төссөн байх. | Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
---оОо---