Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 11 дугаарын тойм. Энэ дугаарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
2023.03.27 https://www.parliament.mn/nn/29777/
Ардчиллыг амилуулсан Зөвлөлдөх санал асуулга… Ингэж төрийнхөө үйл хэрэгт гар бие оролцохоор хэдэн мянган км, Монгол орны өнцөг булан бүрээс зорьж ирсэн малчдаас гадна дээд боловсролтой залуус, бизнесмэн гээд амьдралын олон “өнгө”-ийн төлөөлөл улс орныхоо төлөө санал бодлоо уралдуулав.
2023.03.27 https://www.parliament.mn/nn/29778/
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалт боллоо. 2023.03.27 https://www.parliament.mn/nn/29781/
“Хүнсний хангамж, аюулгүй байдал- хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 2023.03.28 https://www.parliament.mn/nn/29787/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шведийн Хаант Улс болон Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзлаа. 2023.03.28 https://www.parliament.mn/nn/29786/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2023.03.28 https://www.parliament.mn/nn/29785/
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа.
2023.03.28 https://www.parliament.mn/nn/29790/
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 2023.03.28 https://www.parliament.mn/nn/29791/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсон, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх Байнгын хорооны ажлын хэсгийн тайлантай танилцлаа. 2023.03.28 https://www.parliament.mn/nn/29792/
Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 12 дугаарын тойм. Энэ дугаарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг нийтэлжээ. 2023.03.29 https://www.parliament.mn/nn/29795/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо. 2023.03.29 https://www.parliament.mn/nn/29797/
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзахдаа яамны цахим шилжилттэй танилцаж, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов. 2023.03.29 https://www.parliament.mn/nn/29799/
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.03.29 https://www.parliament.mn/nn/29800/
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансог хүлээн авч уулзаж, санал солилцлоо. 2023.03.29 https://www.parliament.mn/nn/29801/
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.03.30) пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ. 2023.03.30 https://www.parliament.mn/nn/29802/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.03.30) пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 2023.03.30 https://www.parliament.mn/nn/29804/
Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Солонгосын Үндэсний нээлттэй их сургуулийн Ерөнхийлөгч Ко Сон Хван тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 2023.03.31 https://www.parliament.mn/nn/29807/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.03.31) баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
2023.03.31 https://www.parliament.mn/nn/29805/
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзлаа. 2023.03.31 https://www.parliament.mn/nn/29806/
Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан бөгөөд стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн ажилтнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо. 2023.03.31 https://www.parliament.mn/nn/29808/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, “КОВИД-19 вакцины хагас тунгийн нэмэлт дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн судалгаа”-ны явцын үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. 2023.03.31 https://www.parliament.mn/nn/29811/
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран Дорноговь аймагт зохион байгууллаа. 2023.03.31 https://www.parliament.mn/nn/29805/
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2023.03.31 https://www.parliament.mn/nn/29809/